2023-12-20 11:191min00

120 мянгатын уулзварт автобусны мотор хэсэг шатаж байсныг бүрэн унтраасан

Screenshot 2023-12-20 111840

Хан-Уулын дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын уулзвар дээр автобус шатаж байна дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд 10:38 цагт иржээ.

Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход “ТЭЦ3-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны мотор хэсэг шатаж байсныг гал түймрийг бүрэн унтраасан байна.

Гал түймэрт өртсөн хүн байхгүйг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэв.