Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг чангатгах зорилготой холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр болж эхэлнэ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, тэгээд торгуулиа төлдөггүй нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтууд Зөрчлийн хуульд орсон.
- Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээ 50 хүртэл хувиар нэмэгдэнэ.
- Төлөхгүй бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
- Бүр төлөхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх замаар төлүүлнэ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-аас дээш удаагийн үйлдэлтэй 3,000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн” хэмээн твиттер хаягтаа бичжээ.