Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцлээ.
Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтлоо хэмээн тус шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Тодруулбал хүн амины хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махбалыг хугацаанаас нь гурван жилийн өмнө өнгөрсөн есдүгээр сард сулласан ч буцаагаад аравдугаар сард хорьсон юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү зөрүүтэй шийдвэрийг Дээд шүүх дэнслэх нь.