Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын талаар уул уурхайн сайд олон нийтэд мэдээлэл өглөө.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна, ШТС-ууд бөөний үнээс хямд зарж байгаа учир бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна.
ШТС-уудаас том, жижиг түгээлтийн машинууд авч байгааг харж байгаа байх.
ОХУ-ын хориг зөвхөн Монголд тавьсан хориг бус. Дэлхийн зах зээл дээр бензин болон дизель түлшний үнэ унаж байна.
Дизель түлшийг ОХУ-аас арваннэгдүгээр сард нэг тонныг 930 доллароор нийлүүлж байсан. Энэ сард нэг тонныг нь 855 доллароор авч байна. БНХАУ-аас 1,080 доллароор авч байна” гэв.