Сурагчдын амралтыг наашлуулахаар болсныг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 28-наас сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг эхлүүлнэ. Нэгдүгээр сарын 28-ныг дуустал амарна. Гэхдээ цэцэрлэг ажиллана. Сурагчид амрах хугацаанд цэцэрлэгийн хүүхдүүд чөлөө авах боломжтой. Нийтээр нь амраах боломжгүй” гэлээ.
Ийнхүү зохицуулж буйн учир нь энэ сарын 29-нөөс эхлэн дөрөв хоног бүх нийтээрээ амрахаар байгаа. Үндсэндээ нэгдүгээр сарын 2-ноос дөрвөн өдөр хичээллээд бага, дунд ангийнхны хоёрдугаар улирлын амралт эхлэхээр байв. Цаг агаарын эрс хүйтрэх төлөв, ханиад томуугийн өвчлөлийн нөхцөл байдал зэргийг харгалзан сурагчдыг нийтээр нь эрт амраахаар шийдвэрлэсэн юм байна. Харин бага, дунд ангийнхнаас долоо хоногийн хойно амрахаар байсан ахлах ангийнхны хичээлд гуравдугаар улирал эхлэхэд зохицуулалт хийхээр төлөвлөжээ.