Улаанбаатарын агаарын бохирдол өнөө өглөө 10:00 цагийн байдлаар хүлцэх хэмжээнээс хэтэрч, хэд хэдэн байршилд “маш их бохирдолтой” гарлаа.
Зарим хэсэгт агаарын чанарын индекс 500-ыг давж, маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтэд хүрэв.
Энэ нь “эрүүл мэндэд хортой” гэсэн ангилалд орох үзүүлэлт юм.
Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг:
Агаарын бохирдол нь эрүүл мэндэд хор уршигтай төдийгүй санхүү, эдийн засагт нөлөөлсөөр.
Тухайлбал 2019 оны судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан агаарын бохирдлын улмаас жилийн орлогынхоо 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг хэмээх үр дүн гарчээ.
Зориулалтын амны хаалт зүүж, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэх зөвлөгөө:
Агаарын бохирдол ихсэж байгаатай холбогдуулан гадагш гарахдаа зориулалтын амны хаалт зүүж, агаарын бохирдолд өртөхөөс сэргийлэхийг Эрүүл Мэндийн Яамнаас анхаарууллаа.