Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний шөнийн 01:40 цагт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт “Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 34 настай, эрэгтэй “Э” гэгчийн амь насыг эмэгтэй “Э” гэгч нь хохироон хэргийн газраас зугтсан байж болзошгүй үйлдлийг шуурхай илрүүлжээ.
Мөн амь хохирогчид халдсан зэвсгийн чанартай эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.