ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ

2023-11-29 12:25
cttp2n_400381523_233160979670237_8941950201475437870_n_x974

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ эмч, мэргэжилтнүүд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүлжээ.

Тодруулбал төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийж, амжилттай болсон байна.

Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг, цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийжээ.

Цаашид эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавьсан болохыг тус эмнэлгээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй