Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн байна.
Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн.
Тус тогтоолын хүрээнд аймаг сумдын аюулгүйн нөөцөд нийт 20.2 мянган тонн өвс, 8.0 мянган тонн тэжээл бэлтгэжээ.
Малчдын хувьд
- 1.2 сая тонн хадлан
- 118.5 мянган тонн ногоон тэжээл
- 61.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл
- 48.1 мянган тонн гар тэжээл
- 18.6 мянган тонн дарш
- 81.4 мянган тонн давс, хужир бэлтгэсэн нь шаардагдах өвс, тэжээлийн 92.3 хувийг хангаад байгаа юм.
Мөн газар тариалангаас 111 мянган га талбайд тэжээлийн ургамал тариалж 240 мянган тонн ногоон тэжээл хурааж авсан бөгөөд гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх 300 мянга гаруй тонн улаан буудайгаас 80 мянган тонн тэжээл үйлдвэрлэж, 70 мянган тонн буудай тэжээлийг будаа руу шилжүүлж 2023-2024 оны мал аж ахуйн салбарт 390 мянган тонн тэжээл нийлүүлэгдэж байгаа.
Энэ нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээг бүрэн хангахаар байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол найман аймгийн 26 сум зудтай байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар