УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн/2023.11.28/ хуралдаанаар даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэсэн байна.
Тэрбээр 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D)
- 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан
- 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
- 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга
- 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа аж.
Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7% нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.