Япон улсад арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Олон улсын хагас марафон” гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлах ахлагч Г.Хишигсайхан 1:10´32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Ахлах ахлагч Г.Хишигсайхан нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын шилдэг марафон гүйгчдийн нэг.
Тэрбээр “Улаанбаатар марафон-2023” тэмцээний 42 км-ийн зайд түрүүлж байсан юм.