11:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн 27 суманд цасан шуурганы улмаас нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 330 иргэнээс 322 иргэнийг эсэн мэнд оллоо.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.
Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас эдгээр аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон гэх мэдээлэл ирсэн байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо.
Харин Дорноговь аймагт 15, Дорнод 3, Хэнтий 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.