Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөнгөн буюу торгох шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулаад байгаа учир давж заалдах шатны болон Дээд шүүх л уг хэргийг шийдвэрлэгдэг болгох хуулийн төслийн нэн яаралтай горимоор батлуулахаар болжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Шүүх байгуулах хуультай хамт авлига, албан тушаалын гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл хэт хөнгөн буюу торгох байна. Жишээлбэл Багануурын уурхайн захирал хахууль авсан хэрнээ 20 гаруй сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 2.7 тэрбум төгрөгийн авлига албан тушаалын асуудалд холбогдсон хөдөлмөрийн баатрыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарлаа.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шүүх хурлууд явагдаж байна, энэ үеэр олны анхаарлыг сарниулах шинжтэй үйлдлүүд гарч байна. Иймд Авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл хугацаагаар авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийн журмаар, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар шийдвэрлэдэг байх өөрчлөлтүүдийг дэвшүүлж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхүүд шийдвэрлэхгүй. Энэхүү өөрчлөлтийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа” гэв.