Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-нд орон даяар эхэлнэ.
Улаанбаатар хотод ерөнхий шалгалтыг өгөхөөр 1,594 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болох бөгөөд 22-24 хүртэлх өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Төрийн албаны тухай хуулийн дагуу ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаан зохион байгуулах ёстой бөгөөд, энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлийн хайлтын хэсэгт өөрийн регистрийн дугаарыг хийж, шалгалт өгөх хуваариа харах боломжтой аж.