Г.Ариунбаатар 2023 оны “Golden Sofit” шагнал гардуулах ёслолоос “Дуурийн шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртжээ

2023-11-15 11:241min0
36

Чингис хаан одонт, гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын “Golden Sofit 2023” шагнал гардуулах ёслолын үеэр дуурийн шилдэг эрэгтэй дүрийн эзнээр тодорчээ.

Энэ тухайгаа тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Тодруулбал “Драм, хөгжимт жүжгийн театруудын дунд зохион байгуулагддаг 27 дахь удаагийн “Алтан Софит” шагнал гардуулах ёслолд Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко-гийн дүрээр нэр дэвшсэн.

Тус дүрээр энэ оны дуурийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртлээ” гэжээ.

“Golden Sofit” нь Санкт-Петербург хотын театрын урлагийн хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог байна.

in3era_Screen_Shot_2023-11-15_at_10_33.53_ph Г.Ариунбаатар 2023 оны "Golden Sofit" шагнал гардуулах ёслолоос "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртжээin3era_Screen_Shot_2023-11-15_at_10_33.53_x974 Г.Ариунбаатар 2023 оны "Golden Sofit" шагнал гардуулах ёслолоос "Дуурийн шилдэг эрэгтэй дүр"-ийн шагнал хүртжээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй