2023-11-13 12:021min00

Улаанбаатарт шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11 хувиар өсжээ

b1ddeee4c729417f81e9b7af6a898550

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ.

Тодруулбал

  • Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.95 сая төгрөг,
  • Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.47 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.89 сая төгрөг байна.