Албанид болж байгаа ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон ганц бөх хүрэл медаль хүртлээ

2023-10-27 14:241min0
7ncbi4_395795337_635320012128355_3582658519209723709_n_x974

Албани улсын Тирана хотноо чөлөөт бөхийн U23 насны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн/ДАШТ/ энэ сарын 23-нд эхэлсэн билээ.

ДАШТ-д Монгол Улсаас ганцхан бөх очсон бөгөөд 57 кг-ийн жинд Б.Мөнх-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европын АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж 3:13 оноогоор ялагдлаа.

Хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялав. Ингэснээр тэрбээр  ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Мөнх-Эрдэнийг Төгс дэвжээний дасгалжуулагч, ОУХМ М.Баярсайхан удирдан оролцжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй