Дэлхийн томоохон банкнуудын дэмжлэгтэй Хятадын гурван том эм үйлдвэрлэгч компани эм бэлдмэлдээ ховордсон амьтдын эд эрхтэн ашиглаж байгааг НҮБ-ийн байгаль хамгаалах хороо тогтоожээ. Даваа гаригт гаргасан тайландаа Байгаль орчны шинжилгээний агентлаг (EIA) Хятадын эмийн үйлдвэрлэл зохицуулах байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан 72 компани устах аюулд тулгараад байгаа амьтдыг ашиглаж байгааг илрүүлсэн гэж мэдэгджээ.