“2023 оны аравдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай эмэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ар гэрийн зүгээс цахим орчинд мэдээлэл нийтлүүлэх хүсэлт гаргасан тул олон нийтэд хандаж байгаа”-г Цагдаагийн байгууллагаас мэдээлж, Саппоро орчмоос алга болсон хүүхэд мөн болохыг хэлэв.
Уг хүүхдийг харсан хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн 94945419 болон 89115728, 88042803 дугааруудад мэдээлэл ирүүлнэ үү.