Дэлхийн хамгийн том криптовалют Биткоины ханш өчигдөр $34,000 давж өссөн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Хамгийн сүүлд 2022 оны тавдугаар сард ханш энэ түвшинд хүрч байсан юм.
Grayscale Investments компанийн биткоинд суурилсан ETF (биржээр арилжаалагддаг сан) зах зээлд нэвтрүүлэх хүсэлтийг АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороо хүлээж аваагүй нь хууль зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх гаргасан нь уг өсөлтөд нөлөөлсөн байна.
Үнэт Цаас, Арилжааны Хороо шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагджээ. Ингэснээр Grayscale хөрөнгө оруулалтын компанийн ETF зах зээлд нэвтрэх нь бараг тодорхой болсон байна.