МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг Авлигатай Тэмцэх Газраас баривчлан саатуулж, албан өрөөнд нь болон хамаарал бүхий этгээдийнх нь  гэр, албан газарт нэгжлэг хийсэн.

Түүнийг Авлигатай Тэмцэх Газар болон Цагдаагийн байгууллагаас жил зургаан сарын  хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэгт буруутган шалгаж, урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

А.Бүрэнбаатар нь  МҮОНРТ-ийн нэрээр Төрийн өмчит компаниас ажил гүйцэтгэнэ гэж их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авсан гэх залилангийн үйлдэл,  байгууллагынхаа санхүүд орох ёстой байсан их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдан хувийн студийнх нь дансаар дамжуулан авч завшсан, ажилтан ажилд авахдаа авлига авсан, байгууллагын төсөв хөрөнгийг дур мэдэн хууль бусаар захиран зарцуулсан байж болзошгүй авлига албан тушаалын дөрвөн гэмт үйлдлийг буруутган эрүүгийн хэрэг нээн шалгаж дууссан байна.

Хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаж А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татах тогтоолыг гаргалаа.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн