Нийслэл хотын орон сууцны үнэ өнгөрсөн сард өмнөх оны тухайн үеэсээ 9.3 хувиар өссөн байна.
Тодруулбал
- Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ – 3.85 сая төгрөг,
- Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.44 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ жилийн хугацаанд 11 хувь өсөөд байгаа бол хуучин байрны үнэ 7.4 хувиар нэмэгдлээ.
Байршлаар нь авч үзвэл шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.
Харин Сонгинохайрхан дүүрэгт шинэ байрны м.кв-ын үнэ 2.78 сая төгрөг, хуучин нь 2.57 сая төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ болж байна. Өөрөөр хэлбэл тус дүүрэг дэх орон сууцны үнэ Хан-Уул, Чингэлтэй дүүрэгтэй харьцуулахад бараг 1.5 дахин хямд байгаа юм.