2023-10-16 14:571min00

Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ эхний есөн сард ₮18 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 41%-аар өссөн байна.

olloo_mn_1541383634_mungu

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 17.7 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.1 их наяд төгрөг буюу 40.7 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Харин тэнцвэржүүлсэн орлого 16.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.4 их наяд төгрөг буюу 46.9 хувиар өссөн аж.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.