Найман настай хүүхдийг хүчиндэн амь насыг нь хороож, цогцсыг нь нүхэн жорлонд нуусан хэрэг өнгөрөгч тавдугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гарч байв.
Тухайн хэргийг үйлдсэн этгээдийн эрүүгийн хариуцлагын хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болжээ. Тус шүүхээс хэргийг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Шүүгдэгч шүүхийн шийтгэх тогтоолтойгоо өнөөдөр танилцсан бөгөөд 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй юм.