Газар нутаг багатай, 5.9 сая хүн амтай Сингапур хот улсад 1990 оноос хойш шинэ автомашины тоо хэмжээнд квот тогтоож, 10 жилийн хугацаатай эзэмших зөвшөөрлийг нь үнэ хаялцуулан худалддаг болсон.
Өчигдөр буюу Лхагва гарагт ээлжит зөвшөөрлийг дуудлага худалдаагаар зарахад $106,000 (146,000 сингапур доллар)-ын үнэ хүрч, дээд амжилт тогтоожээ.
Энэ нь 2020 оны үнээс даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт юм байна. Гэхдээ 2020 онд цар тахлын улмаас уг зөвшөөрлийн үнэ ханш буурсан байсан юм.
Өөрөөр хэлбэл Сингапурт 10 жилийн хугацаанд хувийн автомашинтай байхын тулд ийм хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болж байна. Зөвшөөрлийн үнэ нь шинэ автомашины үнээс ч өндөр болсон гэсэн үг.
Сингапурт зорчих суудлын автомашины нийт тоог 950,000 орчимд хязгаарладаг. Хэдэн ширхэг зөвшөөрөл гаргах нь хэдэн хуучин автомашин ашиглалтаас гарсантай шууд хамааралтай байдаг юм.
Ингэснээр Сингапурын дундаж иргэдийн хувийн автомашинтай болох мөрөөдөл биелэхэд улам хэцүү болж байна.
Тус улсын өрхийн жилийн голч орлогын хэмжээ 121,188 ($88,560) сингапур доллар байдаг.