Монгол улс цахилгаан эрчим хүчний 20 орчим хувийг ОХУ-ынцахилгаан эрчим хүчний экспорт/импортын цорын ганц оператор болох “Интер Рао Экспорт” НХН – аас авдаг.
ОХУ болон Хятад улсын хооронд Цахилгаан эрчим хүчний өртөгт экспортын татварыг оруулах асуудлаар хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд тус хэлэлцээрийн үеэр Интер РАО компанийн төлөөлөгч “Монгол Улстай үнээ нэмэх хэлэлцээр амжилттай болсон, нийлүүлэлт үргэлжилж байна” гэж мэдэгдэв.
Мөн Интер РАО-гийн захирал Александра Панина 9-р сарын сүүлчээр сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагадаа тус компани экспортын татварыг нэвтрүүлэхтэй холбогдуулан ЕврАзЭС-ийн орнуудаас гадуурх түншүүддээ үнийг 7 хувиар нэмэгдүүлэхийг санал болгосон гэж мэдэгдсэн ба “Энэ нь бидний хувьд нэн чухал, учир нь манай нийлүүлэлтийн ашиг ихэвчлэн 7 хувиас доогуур байдаг. Хятадад энэ үнэ 5 хувь байдаг. Ашигт ажиллагааны үнэ нь 5 хувь байхад бид долоон хувийн татвар төлөх боломжгүй. Манай нийлүүлэлтийн ашиг Монгол үүнээс ч доогуур байгаа учраас энд байдал бүр ч хүнд байдалтай байна” гэж Панина мэдэгджээ.