Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 84.24 хувь, дөрөвдүгээр багц 78.21 хувийн, нийт 89.51 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 73.6 хувийн гүйцэтгэлтэй. Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 79.53 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 69.59 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 78.41 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 70.74 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 69.86 хувийн гүйцэтгэлтэй, 538 хүн, 246 техник, машин мехнизмтай ажиллаж байна гэж Зам Тээвэр Хөгжлийн Яамнаас мэдээллээ.