УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшиллоо.
Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, аравдугаар сарын 30-ны Даваа гарагт хурлыг товлов.
Хойшлуулсан үндэслэлийг даргалагч шүүгч “Шүүгдэгчийн өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаарх нотлох баримт, хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Энэ нь шүүх хуралдаан хойшлох үндэслэл болж байна.
Мөн хоёр шүүгдэгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ өчигдөр байгуулсан юм байна. Хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Үүнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иймд шүүх хуралдаан хойшилж байна” хэмээлээ.