А.Адьяасүрэн “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

2023-09-27 09:211min0
8b590a1670d4b19c7dc388da8d61f16b_x3

“Ханжоу 2022” Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн +78 кг-д А.Адьяасүрэн Энэтхэгийн тамирчин Тулика Маантай хүрэл медалийн төлөө хүч үзэж, нэмэлт цагт торгуулиар хожлоо. Ингэснээр А.Адьяасүрэн Монголын багийн зургаа дахь медаль, дөрөв дэх хүрлийн эзэн боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.