Мазаалайг үндэсний бахархалт амьтан болгоно

2023-09-15 13:041min0
6z24on_378346501_849762173388828_1213076902766309627_n_x974

Монголын говьд л амьдардаг Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгох гэж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа мэдээлэв.

Мазаалай баавгайг анх 1953 онд агнахыг хориглож, 1995 онд нэн ховор амьтны жагсаалтад оруулж байв. Энэ оны гуравдугаар сарын байдлаар мазаалайн тоо толгой 36-50 болж өсөж үржсэн байна.

Тэдний гол байршил нутаг дээр 150 ширхэг автомат камерыг байршуулж сүүлийн гурван жил тасралтгүй судалгааны ажлуудыг хийсээр иржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй