Иргэд улсын тусгай хамгаалалттай бүсээр загас, ан амьтан агнаж байна

2023-09-15 13:021min0
193913141_3000493216898197_7359446312495107685_n

Манай улсад Улсын тусгай хамгаалалттай 99, орон нутгийн тусгай хамгаалалттай 1,200 орчим газар байдаг.

Үүний нэг нь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар билээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумууд, Архангай аймгийн Хашаат, Хотонт  сумын нутгийг хамран оршдог. Нийт 364,358 га нутгийг хамрах томоохон түүхийн өв болсон энэ бүс нутгийг 2006 онд “Байгалийн цогцолборт газар”-ын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ.

Хоёр аймаг дамнан орших энэ уудам хөндийн нутгийг улсын тусгай хамгаалалттай газар болохыг аялагчид тэр бүр мэддэггүйгээс гадна тусгай тэмдэг, тэмдэглэгээг анхаарахгүйгээр энэ бүс нутагт ан амьтан, загас агнаж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Энэ он гарсаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүрээлэн байгаа орчны 16 хэрэг бүртгэгдсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай бүс нутагт үйлдэгдсэн 5 хэргийг шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй