Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Тухайн бүртгэл энэ сарын 15-ны өдөр буюу өчигдрөөс эхэлсэн. Ингэхдээ Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг Е-Мongolia платформоор дамжуулан бүртгэж байгаа билээ.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302 226 хүүхэд байгаа аж. Үүний 142798 Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдах албан ёсны тоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 89 мянга 999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй цахимаар бүртгүүлсэн байна.
Элсэгчдийн бүртгэлийг шугам наймдугаар сарын 20-ны өдөр хаагдах бөгөөд наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх аж. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд хоёр дахь бүртгэл есдүгээр сарын 14-нөөс эхлэх аж. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхэд өнгөрсөн жилийнхээс 2000 орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.
Элсэгчдэд 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах юм.Энэ жилийн хувьд ЕБС-д 40 мянга орчим хүүхэд нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.