Урьдчилсан гүйцэтгэл 2023 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 626.9 тэрбум төгрөг буюу 26 хувь өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 645.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 662.7 тэрбум төгрөгөөр буюу 29 хувь, гадаадтай хамтарсан байгууллагынх 74.5 хувь тус тус өссөн байна.
Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 24.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.5 тэрбум төгрөгөөр буурсан гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.