Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.
Шимтгэл төлөх заавартай танилцана уу.
1: Гар утасныхаа Appstore болон Playstore-оос E-Barimt гэж хайн UPDATE хийж, нэвтрэх,
2: Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох,
3: Даатгуулагчийн төрлөө сонгох,
4: Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох,
5: Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах,
6: Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох,
7: Төлбөрийн боломжуудаас сонгох,
Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгаарай.