Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2023.08.09/ Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Ким Бунг Суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
-Санамж бичгийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ тус байгууллагатай хамтран К-смарт удирдлага буюу авто замын нэгдсэн менежментийн системийг хөгжүүлэх төслийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр болж байна.
-Зам, тээврийн хөгжлийн яам нь бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгох зорилт дэвшүүлэн, ажиллаж байгаа.
Тэгвэл төслийн хүрээнд
-К-смарт буюу ухаалаг системд суурилсан авто замын нэгдсэн удирдлагын системийг Монгол Улсын авто замын салбарт хөгжүүлэх,
-Авто замын хагарал, нүх, эвдрэлийг оношлон илрүүлэх машин, тоног төхөөрөмж нийлүүлэх,
-Авто замын хагарал, нүх, эвдрэлийг оношлон илрүүлэх машин, тоног төхөөрөмж нийлүүлэх,
Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын авто замын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, туршлага судлууж, мэргэшүүлэх чиглэлээр тогтвортой, үр дүнтэй ажил хийхээр тогтлоо гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.