“УЛААНБААТАР 2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДМЫН ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА
Монгол улсад түүхэндээ анх удаа ОУОХ, Азийн Олимпын Зөвлөл, Зүүн Азийн Олимпын Хорооны удирдлага дор 11 спортын 12 төрлөөр “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэл Улаанбаатар хотын 10 спорт байгууламжид явагдах тус наадмын тасалбарыг “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо “Гэр Медиа” ХХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу TICKET.MN худалдаалж эхлэлээ. Үзвэр үйлчилгээний тасалбар, суудал захиалгыг хүссэн цагтаа, хүссэн газраасаа захиалах, худалдан авах цахим үйлчилгээг нэвтрүүлэгч TICKET.MN-ээс спорт сонирхогчид наадмын нээлтийн үйл ажиллагаа, мөн тэмцээн уралдааны цахим болон биет тасалбарыг албан ёсны эрхтэйгээр худалдан авах боломжтой юм.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг 10,000 төгрөг болон 5,000 төгрөгийн үнийн сонголттойгоор худалдаанд гаргасан бөгөөд доорх холбоосоор худалдаалж байна.
Цахим тасалбарыг:
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын албан ёсны веб сайт https://ulaanbaatar2023.org/ticket болон https://ticket.mn/ веб сайтын
ШИРЭЭНИЙ ТЕННИС – https://ticket.mn/event/1728/
БАДМИНТОН – https://ticket.mn/event/1724/
ХӨЛБӨМБӨГ – https://ticket.mn/event/1726/
САГСАН БӨМБӨГ (3х3) – https://ticket.mn/event/1729/
ВОЛЕЙБОЛ – https://ticket.mn/event/1731/
ТАЭКВОНДО – https://ticket.mn/event/1730/
САГСАН БӨМБӨГ – https://ticket.mn/event/1725/
ЧӨЛӨӨТ БӨХ – https://ticket.mn/event/1732/
Биет тасалбарыг:
– Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
– Нарантуул зах /Төв хаалганы хажууд 12 түргэн үйлчилгээний цэг/
– Emart салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/ худалдан аваарай.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн