“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Их газрын чулуу” байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд болно.
Уг наадмын тасалбарын үнэ 10,000 төгрөг юм.
“Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын үеэр “Эрт урьдын цагт”, “Нарны хүүхдүүд” зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, “Тэнгэр газрын дуун” хүндэтгэлийн тоглолт зэрэг болох юм байна.
Түүнчлэн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.