Улаагчны хар нуурын постоос 6 тонн хог цэвэрлэжээ

БОАЖ-ын Сайдын 04 албан даалгаврын хүрээнд Отгонтэнгэрийн УТХГ-ын албан хаагчид Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийн постоос 6 тонн хог хаягдлыг цэвэрлэн хогийн цэгт хүргэн ажиллалаа.
Мөн нэвтрэх хэсэгт байрлах байрны гадна талын сүүдрэвчийг сэргээн засварлав гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.