Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбэ гол дагуу зөвшөөрөлгүй газарт буусан үерт өртөх эрсдэлтэй 35 өрхөд мэдэгдэл өгч нүүлгэн шилжүүлэх талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
Зөвшөөрөлгүй буусан айлуудад дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг өгсөөр байгаа юм.
Эх сурвалж: Чингэлтэй дүүрэг