Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

2023-08-07 12:441min0
632149524eb47

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4  давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.

Сургуулийн шинэ барилгын зураг төслийг “Криетив монголиа” ХХК боловсруулж, барилга угсралтын ажил “Би Энд Би Констракшн” ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй