Зайсангийн Соёмботой уулын хормой хэсэгт Туул голын эрэг дагуу амьдардаг 28 айлыг нүүлгэх ажил эхэлсэн тухай Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдэв.
Туул гол үерлэвэл тухайн айлууд өртөх өндөр эрсдэл дунд амьдарч байгаа учир нүүлгэн шилжүүлж байгаа аж.
Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд бороо орох төлөвтэй байна.
Иймд
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
- Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншныг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зөвлөв.