Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас “#Нэг зам Нэг соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутагт амралт, аялал зугаалгаар орон нутгийн замд зорчих иргэдийн хөдөлгөөн их байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын байнгын постонд төв замаар зорчиж байгаа жолооч нарын даралт болон зүрхний хэмнэлийг үзэж, халуун цай, кофе бяцхан зорчигч нарт хүйтэн жүүс өгч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон дугуйны хийг шалган ажиллаж байна.
Иймд орон нутгийн замд зорчиж буй эрхэм жолооч та бүхэн:
– Хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх,
– Хурдаа тохируулах,
– Жолооч болон зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэх,
– Бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах,
– Шөнийн цагаар гэрлээ шилжүүлэх,
– Баталгаагүй замаар зорчихгүй байх,
– Гол, үер усны аюулаас болгоомжилж баталгаагүй гүүр, гармаар нэвтрэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Замын хөдөлгөөний дүрэм бол Амьдралын дүрэм.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА