Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын өндөр настан Ц.Төмөрт хашаандаа 9 төрлийн мод, 45 төрлийн цэцгийн мандал, 8 төрлийн цэцгийн үр тарьж сумандаа сайн жишиг тогтоожээ. Түүний тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд Хөхморьт сумын иргэд өндөр настан Ц.Төмөртөөс үлгэрлэл авч хашаандаа мод тарьж эхэлсэн байна.
Мөн Хөхморьт сум руу элсний нүүдэл орж, бэлчээрийн доройтолд өртөж буй сум юм. Иймд Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар 103 га газрыг механик аргаар хаших арга хэмжээ авснаар элсний нүүдлийг сааруулж бодит үр дүн өгчээ.
Үүнд тус сумын иргэн бүрийн оролцоо, мод тарих хөдөлгөөн чухал нөлөө үзүүлсэн гэж БОАЖГ-ын хэлтсийн дарга Д.Батмагнай онцолж байв.
Говь-Алтай аймаг “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих амлалт авч, ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ