Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа салбар эмнэлэгт түлэгдэлт болон нохой, муур, бусад төрлийн амьтанд хазуулсан, могой болон шавьжинд хатгуулсан зэрэг гэмтлийн гаралтай бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж байна.
Тиймээс иргэд үйлчлүүлэгчид гэмтлийн гаралтай, зөөлөн эдийн бүх төрлийн шархны тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ-ийн харьяа салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт авах боломжтой юм.
Мөн тус салбар эмнэлэгт шинээр Гэмтлийн дараах нөхөн сэргээх мэс заслын тасгийг нээсэн бөгөөд гэмтлийн дараах сорвижилт, яс болон зөөлөн эдийн эмгэг согог, гар сарвууны гэмтэл бэртэл зэрэг өвчлөлд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Түүнчлэн Сэргээн засах физик эмчилгээний тасагт гэмтлийн дараах сэргээн засах, хөдөлгөөн засал, ахуй засал, физик эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтүүлэн эмчлэх болсон байна.
Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв