2023-08-02 09:531min00

Шөнө оройн цагаар Өвөрхангай-Баянхонгор чиглэлд зорчихгүй байхыг онцгой анхаарууллаа

zc5b1o_365044059_603614031950877_7489417418998903245_n_x800

Улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн км7-8, км13-14 хооронд уулын үер бууж зам дээгүүр ус давж үерлэсэн байна.

Иймд тус чиглэлийн хөдөлгөөн түр саатжээ.

Өчигдөр шөнийн 01:00 цагийн байдлаар үерийн ус татраагүй, аймгийн онцгой байдал, замын цагдаа болон “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-н баг бүрэлдэхүүн хамтран үерт суусан авто машиныг татаж гаргах, суусан машины зорчигч нарыг аймаг руу шилжүүлэх ажил хийгдсэн байна.

Иймд шөнө оройн цагаар тус чиглэлд зорчихгүй байхыг онцгой анхаарууллаа.