Налайх-Багануур чиглэлийн 34-176 км хүртэлх 142 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг “Багануур АЗЗА”ТӨХК хариуцдаг. Энэ жилийн төлөвлөгөөт засварын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус хэсгийн замд шинээр багагүй эвдрэл гэмтэл гарсан ч Багануур АЗЗА ТӨХК-ынхан шуурхай ажиллаж, сэргээн засварлажээ.
Энэ хэсгийн замд үерийн үед эвдрэл гарах магадлалтай 4 цэг бий. Тиймээс цаг агаарын онцгой нөхцөлд ажлаа төлөвлөн бэлэн байдалд ажиллаж байна.
Энэ чиглэлийн автозам насжилт өндөртэй, хөдөлгөөний эрчим ихтэй замуудын нэг учир эвдрэл гэмтэл их гардаг байна.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Урт настай, удаан эдэлгээтэй зам барих цаг нь болсон
Манай улсын 21 аймаг, 90 гаруй сум нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай авто замаар холбогдсон ч авто замын насжилт болон даац хэтрүүлэлтээс үүдэж эвдрэл яах аргагүй тулгамдсан асуудал болоод байна.
Тиймээс зам засварын ажлыг чанартай, чансаатай хийхийг 21 аймгийн замын засвар, арчлалт хариуцсан АЗЗА ТӨХК -иудад үүрэгдлээ. Түүнчлэг нэгдүгээрт иргэдийн аюулгүй байдлыг хангаж, зам засварын ажлыг зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулж ажиллахыг даалгалаа.