2023-08-01 10:131min00

“E-MONGOLIA” системээр цэцэрлэгт бүртгэж эхэллээ

5f49e69a5e0d2

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс буюу 2023 оны  наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж байна.

Хүсэлтийг наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээж авна.

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia-аар дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.