Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс тус дүүргийн 19, 24 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн эргүүл, хяналт шалгалтыг энэ оны 07 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулан ажиллаж байна.
Мөн хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дронт эргүүлийг ажиллуулснаар нийт дуудлага мэдээллийн 155 нэгж буюу 1,5 хувиар, гэмт хэргийн 34 нэгж буюу 6-5 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар