Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2023 оны 7-р сарын 31-ний өдрийн ОМ061 дугаарт аялал Улиастай хотын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Доной нисэх буудалд буулгүй Улаанбаатар хотод эргэж 13:36 цагт буулаа.

Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд үүлний суурь өндрийн зөвшөөрөгдөх хэмжээ агаарын хөлгийн буулт хийхэд шаардлагатай үзэгдэх орчинг хязгаарлаж байсан тул нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус аяллын нислэг Доной нисэх буудалд буух боломжгүй байсан юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчимд хуримтлагдсан үүлний масс нь ирэх хоёр хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул ОМ061/062 аяллын нислэгийг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна.

ОМ061 болон ОМ062 аяллын нислэгийн зорчигчдыг Доной чиглэлийн дараагийн нислэгт шилжүүлэх буюу, тийзээ буцаах хүсэлтэй зорчигчийн тийзийг ямар нэгэн татвар хураамжгүй буцаах болно. Тус аяллын зорчигч Та бүхэн дараагийн нислэг болон тийз буцаах асуудлаар компанийн Мэдээлэл лавлагааны 333-999 утсанд хандана уу.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.

Нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал нь МИАТ ТӨХК-ийн хувьд нэн тэргүүний зүйл бөгөөд аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хамтарч ажилласан зорчигч Та бүхэнд гүн талархал илэрхийлж байна.

МИАТ ТӨХК

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн