2023-07-31 15:161min00

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Ус судлалын харуулын шинэ байр барихаар шийдвэрлэлээ

1c6218a160c365e968a425c73187d965_x3

Увс аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн Хяргас нуурын Ус судлалын харуулын ажиглагч Б.Бат-Өлзий гүйцэтгэдэг ба нутагтаа 31 жил амьдарч байна. Тэрээр Хяргас нуурын ус, цаг уурын орчны  горимын ажиглалт, судалгаа хийдэг тасралтгүй ажиллагаатай юм. Иймд байгаль хамгаалах үйлсэд үнэнчээр зүтгэж байгаад БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ талархал илэрхийлж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулж шинэ байр барих 10 сая төгрөг, ажиглалт, судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх яамаха брэндийн мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ.

Тус ажиглалтын харуулын цэгийн байр 1976 онд ашиглалтад орсон ба ашиглалтын хугацаа  дууссан байв. Түүнчлэн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Зүүнговь суманд Ус, цаг уур орчны шинжилгээний харуулыг өртөө болгон өргөжүүлэх шаардлагатай тул уг асуудлыг шийдвэрлэх тал дээр Увс аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Пүрэвсүрэн дэмжлэг хүслээ.

Эх сурвалж: БОАЖЯ